Д.Ганбатыг Хуульзүйн байнгын хорооны даргад нэр дэвшүүллээ

img

УИХ дахь АН-ын бүлгийн энэ өдрийн хуралдаанаар Хууль зүйн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Д.Ганбатыг нэр дэвшүүлэхээр болжээ. Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байсан Ш.Түвдэндорж ҮХАА-н сайдаар томилогдсон учраас түүний албыг үргэлжүүлэх хүний нэрийг АН-ынхан тодорхой болгосон нь энэ. Түүний асуудлыг энэ долоо хоногт Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулснаар шийдэгдэх юм.

ө

Тус байнгын хорооны даргын суудалд УИХ-ын гишүүн Ж.Батзандан, М.Зоригт, Д.Ганбат нарын нэрийг дэвшүүлсэн аж. Харин УИХ-ын гишүүн М.Зоригт твиттер хуудаснаа “Хууль зүйн байнгын хорооны даргад нэр дэвшүүлж. Хоёр дээлээс улбаатай томилолт авахгүй гэдгээ хэллээ” хэмээн жиргэж, энэ албанаас татгалзсанаа мэдэгдсэн. Харин үлдсэн хоёроос Д.Ганбат олонхийн санал авч, Хууль зүйн байнгын хорооны даргад нэр дэвшихээр болжээ.

ө

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ