“77+Хятад” уулзалтад оролцжээ
Боливи Улсын Санта Круз хотноо энэ сарын 14-15-нд Хөгжиж буй орнуудын “77+Хятад” бүлгийн дээд хэмжээний уулзалт боллоо.
бө
Тус бүлэг байгуулагдсаны 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан энэхүү уулзалтад Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг тэргүүтэй төлөөлөгчид оролцжээ.
өа
Хурлын нээлтийн ажиллагаанд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганы дарга Жон Аш нар хүндэт зочноор уригдан оролцсоноос гадна дэлхийн 133 гаруй орны өндөр, дээд хэмжээний төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байна.
өа
Нэгдсэн хуралдаанд Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн баярын илгээлтийг уншиж танилцуулаад гарын үсэгтэй хувийг хуралдааны даргад гардуулжээ. Түүнчлэн, Дэд сайд Д.Ганхуяг хуралдааны үеэр 20 гаруй орны Гадаад хэргийн сайд, дэд сайд, Элчин сайдтай хоёр талын уулзалт хийж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон байна. Хурлын төгсгөлд Санта Крузын Тунхаглалыг гаргажээ.
өа
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ