Стоичков: Бразил дэлхийн аварга болох эсэх нь Блаттераас шалтгаална

img

Болгарын нэрт хөлбөмбөгч Христо Стоичков нэгэн дуулиан тарьсан мэдэгдэл хийлээ. Тэрбээр энэ удаагийн дэлхийн аваргад Бразил түрүүлэх эсэх нь ОУХХ-ны ерөнхийлөгч Йозеф Блаттераас шууд шалтгаална гэж мэдэгдсэн байна.

1

“Бразилийн шигшээ дэлхийн аварга болох эсэх нь Блаттер юу гэж хүсэхээс ихээхэн шалтгаална. Бүх зүйл түүний гарт байгаа. Энэ буруу л даа. Гэхдээ эргээд харья л даа, Бразил-Хорватын тоглолтын явц дахь пенальтийг саная. ОУХХ л үүнийг хийх боломжтойг бүгд мэднэ. Уг нь Бразилийн шигшээд иймэрхүү тус дэм хэрэггүй л байгаа юм” гэж Стоичков мэдэгджээ.

1

Р.Гэгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ