Руни: Би шигшээгийн дархлагдсан тоглогч биш
Английн шигшээ багийн довтлогч Уэйн Руниг Италийн эсрэг муу тоглосон гэж шүүмжилж буй билээ. Түүнийг зарим мэргэжилтэн үндсэн бүрэлдэхүүнд гаргах нь ч буруу гэж шүүмжилж эхэлсэн юм. Ялангуяа Уругвайтай хийх тоглолтод Руниг нөөцөнд үлдээсэн нь дээр гэж үзэж буй хүмүүст Руни өөрөө хариулт өгчээ.
1
“Би өөрийгөө шигшээ багтаа дархлагдсан тоглогч гэж хэзээ ч үзэж байгаагүй. Тийм байхад яагаад ийм зүйл асуугаад, яриад байгаа юм бэ. Намайг тэгж боддог гэж бодоод байгаа юм уу? Би шигшээгийнхээ үндсэн бүрэлдэхүүнд багтах гэж чадахаараа чармайж байна. Би заавал гарах эрхтэй дархлагдсан хүн биш. Тиймээс би өөрийгөө Уругвайн эсрэг яг тоглоно гэж хэлж чадахгүй. Гэхдээ тоглохыг их хүсч байна. Дасгалжуулагчид өөрийн гэсэн олон хувилбар бий. Манай багт олон сайн хөлбөмбөгч бий. Дасгалжуулагч л эндээс өөрийнхөө сонголтыг хийж байгаа. Би түүний сонголтыг хүндлэх болно” гэж Руни мэдэгджээ.
1
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ