Бороо орно
Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, нутгийн баруун хагаст солигдмол үүлтэй. Төв, зүүн зүгийн нутгийн ихэнх, баруун зүгийн нутгийн зарим газар, говийн нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун зүгийн нутгаар баруунаас, бусад нутгаар зүүн хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
а
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаар 11-16 хэм, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод, Дарьгангын тал нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлжийн голын сав нутгаар 16-21 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 27-32 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.
а
Улаанбаатар хотод үүлшинэ. Түр зуурын бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. 19-21 хэм дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт 6 хэм дулаан, харьцангуй чийг 74 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ