Чуулганы нэгдсэн хуралдаантай

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 09:00 цагт чуулганы танхимд эхэлнэ. Өнөөдрийн хуралдаанаар дараах дөрвөн асуудлыг хэлэлцэх юм байна.

ө

1.    Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай /Засгийн газар 2014.01.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, татварын 90 хувийг буцаан олгох тухай, анхны хэлэлцүүлэг/, Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Наранхүү танилцуулна.

а

2.     “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/: Хууль санаачлагчийн илтгэлийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр танилцуулна. Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын  гишүүн Г.Батхүү танилцуулна.

а

3.    Гэр бүлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол 2011.10.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, гэр бүлийн асуудал хариуцсан агентлаг бий болгох тухай, хэлэлцэх эсэх/: Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол танилцуулна; Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны  санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь танилцуулна.

ө

4. Галын аюулгүй байдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.05.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/: Хууль санаачлагчийн илтгэлийг Шадар сайд Д.Тэрбишдагва танилцуулна; Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын  гишүүн Д.Лүндээжанцан танилцуулна.

ө

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ