Сонирхсон сэдвээрээ судалгаа хийнэ
Монгол Улсын Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваан, Аргентин Улсын Хөдөө аж ахуй, мал аж ахуй, загасны аж ахуйн яамны Улс төр, бүтцийн зохицуулалт, хөдөө аж ахуйн онцгой байдлын хэрэг эрхлэх газрын нарийн бичгийн дарга Хавьер Родригез нар хоёр орны хооронд Хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зуржээ.
ө
Тус санамж бичгийн дагуу талууд харилцан сонирхсон сэдвээр хамтарсан судалгаа явуулах, хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүний гарц, бүтээмжийг нэмэгдүүлэх, экспортын бүтээгдэхүүний чанар, стандартыг сайжруулахад чиглэсэн хамтарсан үйл ажиллагааг хөхиүлэн дэмжих, үхэр бордох технологи дамжуулах, махны үхрийн загвар аж ахуйг байгуулах чиглэлээр хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих, малын эрүүл мэндийг сайжруулах, вакцин үйлдвэрлэлийг хөгжүүлэх болон бусад чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон байна.
б
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ