Өнөөдөр болох үйл явдлын тойм

img

ГХЯ-нд

09:00 цагт “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгын талаарх олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болно.

5

Нийгмийн даатгалын ерөнхий газрын 702 тоотод

09:00 цагт Аймаг дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн байцаагч нарын чадварыг дээшлүүлэх сургалт  эхэлнэ.

5

Чингисийн талбайд

09:00 цагт “Be Forward” компани НИТХТ-д хүмүүнлэгийн тусламжийн чингэлэгүүдийн дээжийг гардуулах нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулах гэж байна. Үйл ажиллагаанд: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн "Түгээмэл хөгжил" төв, НИТХТ  оролцоно.

6

Чингисийн талбайд

10:00 цагт  “Хамтдаа хөгжье” өдөрлөг болно. Өдөрлөгт НИТХ-ын дарга Д.Баттулга, Японы сумогийн 68 дахь аварга Д.Дагвадорж нар оролцоно. Энэ үеэр орон гэргүй тэнэмэл иргэдийг нийгэмжүүлж буй төрийн бус байгуулалгууд, хүүхдийн асрамжийн байгууллагуудад тусламжийн зүйл гардуулна.

6

НҮБ-ын суурин төлөөлөгчийн газрын хурлын танхимд

10:00-12:00 цагт хооронд “Мазаалай баавгай хамгаалах хөтөлбөр”-ийн төслийн хэлэлцүүлэг болно.

6

УЕПГ-т

11:00 цагт  Монгол Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав сэтгүүлчидтэй уулзалт хийнэ.

6

Үндэсний мэдээллийн төвд 11:10 цагт Алтанбулаг худалдааны чөлөөт бүс байнгын дэглэмд шилжиж байгаатай холбоотой иргэд аж ахуй нэгжүүдэд хоёр төрлөөр газар олголт хийж эхэлж байгаатай холбогдуулан автомашин, барилгын материалын чиглэлээр түлхүү хувиарлалт хийх талаар хэвлэлийн хурал болно.

6

БОНХЯ-ны Хаан танхимд

12:00 цагт  БОНХ-ын сайд С.Оюун УИХ-ын Чуулганаар өнгөрсөн баасан гарагт батлагдсан "Ногоо хөгжил" бодлогын баримт бичгийн талаар мэдээлэл хийнэ.

6

MN мэдээллийн төвд

11.30 цагт “Аэро Монголиа” ХХК-ийн экс ерөнхийлөгч П.Баатарсүрэнтэй холбоотой асуудлаар “Моннис интернэшнл” ХХК-иас мэдээлэл хийнэ.

12.00 цагт Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төвөөс “Ухаан нэмье=Ухаалаг сонголт”, “Сая төгрөг=1072 ширхэг хувьцаа=450 тонн Тавантолгойн нүүрс” сэдвээр хэвлэлийн хурал зарлалаа.

6

НҮБ-ын байранд /Германы элчингийн баруун талд, Сүхбаатар дүүргийн хойд талд байрлах/

14:00 цагт  "Хувийн хэвшлийн оролцоо: Тогтвортой хөгжилд ЖДБ-ийн оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх нь" сэдэвт 2015 оноос хойших хөгжлийн асуудлаарх үндэсний зөвлөлдөх уулзалт эхэлнэ. Уулзалтад Монгол Улсад айлчилж буй НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга шадар туслах, НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөр Ази, Номхон далайн бүсийн захирал Ноён Хаолянь Шу оролцож байна. Зөвлөлдөх уулзалт 17:30 цаг хүртэл үргэлжилнэ.

6

МҮХАҮТанхимын 404 тоотод

16:00 цагт Монгол Улсад “Эвлэрүүлэн зуучлалын тухай” хууль батлагдан гарч, дагаж мөрдсөнтэй холбогдуулан МҮХАҮТ-ын дэргэдэх “Бизнесийн маргааныг эвлэрүүлэн зуучлах төв”, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлтэй хамтран шалгарсан 15 эвлэрүүлэн зуучлагчдад гэрчилгээ гардуулах ёслолын ажиллагаа болно.

6

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ