НҮБ Украины асуудлаар хуралдав
АНУ-ын Батлан хамгаалахын сайд Чак Хейглийн хүсэлтээр НҮБ-ын аюулгүй зөвлөл Укрианы дотоодын хямралын асуудлаар шуурхай хуралдсан тухай Ройтерс агентлаг мэдээллээ. Тус хуралдаанд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүний хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн орлогч Валери Амос оролцож байр сууиа илэрхийлсэн бол Украины талаас Ерөнхий сайд Арсений Яценьюк оролцжээ.
Украины зүүн болон баруун хязгаарын хэд хэдэн хотод Оросын талыг баримтлагчид эрхээ тогтоосноос болж Украин хоёр хуваагдаж буйд Валери Амос харамсч буйгаа илэрхийлсэн аж. Тэрбээр “Украины шинэ Ерөнхийлөгч Петр Порошенког Оростой ямар ч хамаагүй аргаар найрамдлын гэрээ байгуулах хэрэгтэй. Энэ бол ард түмнийхээ өмнө хийж буй сайн үйл. Оросын талыг баримтлагчдын эсрэг буу барилаа гээд тэд бууж өгөхгүй” гэж хэлжээ.
Харин Чак Хейгл “Оросын талыг баримтлагчдын эсрэг үргэлж л цэргийн ажиллагаа явуулахгүй бол Украин Путиных болно. Нэгт Укриан бол Украины газар нутаг болохоос Оросынх биш” хэмээжээ.
Арсений Яценьюк тус хуралдаанд ажиглагчдын хувиар оролцсон гэдгээ мэдэгдэж, сэтгүүлчдийн асуултад хариулахаас татгалзсан байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ