Анхны гоолгүй тэнцээ, америкчуудын эхний хожил

img

Дэлхийн аваргын F хэсгийн хоёр дахь тоглолтод Иран-Нигерийн багууд хүчээ үзлээ. Ази, Африк төлөөлөл болсон хоёр баг дэлхийн чансааны 43, 44 дүгээр байрт шил даран жагсаж буй юм. Тэд 1998 оны нэгдүгээр сард ганц удаа нөхөрсөг тоглолт хийснээс өөрөөр халз тулж байсан удаагүй юм. Харин энэ удаад Дэлхийн аваргын хэсгийн эхний тоглолтод таарч, 0:0-ээр тэнцлээ. Энэ нь Бразилд болж буй Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний анхны гоолгүй тэнцээ болов.

6

Ираны шигшээ багийн ганц Христийн шашинтан Теймурян шар хуудас хүртсэнээс өөрөөр тоглолтын самбар бичигдэх онцгой нэр гарсангүй. Тоглолтын шилдгээр Жон Оби Микел нэрлэгдсэн байна.

5

Иран – Нигери 0:0

Иран: Хагиги, Монтазери, Хоссейни, Садеги, Пулади, Некунам, Хажсафи, Хейдари (Шожаеи, 89), Дежага (Жаанбахш, 78), Теймурян, Гучанежад.

Нигери: Эньема, Эмброуз, Ошанива, Обоабона (Йобо, 29), Омеруо, Азиз (Одемвинги, 69), Оби Микел, Онази, Муса, Мозес (Ш. Амеоби, 52), Эменике.

Шар хуудас: Теймурян (75).

 5

F хэсгийн эхний тоглолтод Германы нэрт довтлогч Юрген Клинсманнаар удирдуулсан АНУ-ын шигшээ Ганатай тоглож, 2:1-ээр даагаа нэхэж чадлаа. Урьд нь Гана-АНУ хоёр ч удаа Дэлхийн аваргад тааран тоглоход хоёуланд нь Африкийн баг 2:1-ээр ялалт байгуулсан билээ. Тиймээс бооцоо тавигчид хүртэл Ганын шигшээ багт мөнгөө найдаж тавьсан нь их байгаа тухай мэдээлэл түгж байв.

6

Гэлээ ч энэ удаад Ганын баг уламжлалаа үргэлжлүүлж чадах эсэх нь тоглолтын эхний минутаас эргэлзээ төрүүлэв. Клинт Демпси эхний минутад л Ганын хаалганд гоол оруулснаар АНУ-ын баг тоглолтын санаачлагыг авав. Энэ нь Дэлхийн аваргын хамгийн хурдан гоол болоод байна.

6

82 дахь минутад Гьяны өсгийлдөж өгсөн дамжуулалтаар Андре Айю тоог тэнцүүлсэн. Гэвч тоглолтын төгсгөлд сэлгээгээр гарч ирсэн Жон Брук хожлын гоолыг оруулснаар АНУ хэсгээсээ гарах найдлагатай үлдлээ. Гэхдээ тэд дараагийн тойрогт Португалын шигшээтэй хэрхэн тоглохоос энэ хэсгээс аль нь хоёроор гарах нь шийдэгдэх биз ээ. Тоглолтын шилдэг хөлбөмбөгчөөр Клинт Демпси нэрлэгджээ.

 6

Гана – АНУ 1:2

Гоол: Демпси 1, А. Айю 82, Брукс 86.

Гана: Квараси, Опаре, Менса, Бойе, Асамоа, Рабиу (Эссьен, 71), Мунтари, Атсу (Адома, 78), А.Айю, Ж.Айю (К. Боатенг, 59), Гьян.

АНУ:  Ховард, Жонсон, Кэмерон, Безлер (Брукс, 46), Бисли, Беккерман, Брэдли, Ж.Жонс, Бедойя (Зуси, 77), Демпси, Алтидор (Юханнссон, 23).

Шар хуудас:Рабиу (30), Мунтари (90).

6

Р.Гэгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ