Таван тэрбум төгрөгөөр онгоцны буудал барина

img

Орхон аймгаас 22, Булган аймгаас 43 км-ын зайд байрлах Их залуугийн хөндийд онгоцны буудал барих шийдвэрийг ИНЕГ-аас гаргажээ. Уг онгоцны буудлыг барихад таван тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарсан аж. Үүний хоёр тэрбум төгрөгийг ИНЕГ, ”Эрдэнэт үйлдвэр” ХХК 1.5 төгрөгийн санхүүжилтийг хийх бөгөөд үлдсэн хэсгийг орон нутгийн төсөв болон хувийн хэвшлээс санхүүжүүлхээр төлөвлөжээ.

б

Энэ буудал баригдсанаар орон нутгийн нислэг үйлдэх боломж бүрдэх бөгөөд үйл ажиллагааг нь “EMC KENKO” оношлогоо, эмчилгээний төвтэй уялдуулах менежмэнт боловсруулах гэнэ.

ө

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ