Хүмүүжигчдийн бүтээлийг худалдах онлайн дэлгүүр нээгджээ

img

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын www.cd.gov.mn  вэб сайтаар хүмүүжигчдийн бүтээлийг онлайнаар худалддаг болжээ. ШШГЕГ-ын харьяа хорих анги, алба, салбар, нэгжүүдэд ял эдэлж буй хүмүүжигчид төрөл бүрийн чулуун шатар, арслан, сандал ширээ, модон сийлбэр гэрийн мод, тавилга, морин хуур, ширээт шатар, сувинер, хайчилбар, уран зураг, эсгий урлал, оёдол, хатгамал, гутал зэргийг урладаг аж.

ө

Мөн барилгад ашигладаг хөнгөн блок, тоосго, замаск, шохой, шохойн чулуу, эрдэс нунтаг /авто замын асбальт бетоны хольц/, дэлхийн хамгийн хатуулагт ногоон боржин чулуун хавтан, вакум цонх, хаалт, хаалга зэрэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг байна. Тиймээс хүмүүжигчдийн бүтээлээс хүссэн хэмжээ, өнгө загвараар захиалан хийлгэж, худалдан авах боломжийг уг онлайн дэлгүүр бүрдүүлж байгаа аж.

б

В.Бат 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ