Пепе: Шүүгчээс асуу
Герман-Португалын тоглолтын явцад Сербийн шүүгч Мажич Португалын хамгаалагч Пепег өрсөлдөгчөө мөргөж, спортын бус үйлдэл хийсэн хэмээн талбайгаас хөөсөн. Үүний дараагаар арвуулаа үлдсэн португалчуудын хувьд хоёр гоол нөхөж, тэнцэх магадлал бараг үлдээгүй билээ. Тоглолтын дараагаар мөргүүлсэн Мюллер, мөргөсөн Пепе нар өөр өөрийн үгээ хэлсэн байна.
“Пепегийн хувьд шүүгчийн л мэдэх асуудал. Пепе эхлээд намайг нүүр рүү цохьсон, дараа нь жигтэйхэн уурлаж ирээд толгойд хүрсэн. Ямар ч байсан тэр заагийг хэтэрч, зохих ёсоор шийтгүүлсэн” гэж Мюллер хэлсэн байна.
Харин Пепе “Надад тайлбарлаад байх юм үгүй. Тэр шүүгчээс л асуу” гэжээ.
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ