Санал өглөө хэмээн хурууг нь тайрчээ

img

Өнгөрсөн амралтын өдөр Афганистан улсад явагдсан Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Талибан бүлэглэлийн дайчид саналаа өгсөн 11 хүний хурууг тайрч, 200 гаруй хүний биед гэмтэл учруулжээ. Цагдаагийнхан хүмүүсийн хурууг тайрсан этгээдүүдийг орон даяар хайж, шийтгэл амсуулахаа хохирогчдын гэр бүлд амласан байна. Хохирогчдын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, улсаас нөхөн олговор олгохоо мэдэгджээ.

Гэрчүүдийн мэдээлсэнээр гэмт этгээдүүд “Сонгуульд саналаа өгсөн үү” хэмээн асууж “өгсөн” гэж хариулсан хүмүүсийн хурууг нь тайрч, эсэргүүцэл үзүүлсэнийг нь зодож танхайрчээ. Мөн тэд санал хураалт явагдаж байсан байранд бөмбөг дэлбэлж, 47 хүний аминд хүрсэн аж.

Тус улсын Ерөнхийлөгч Хамид Харзай Талибан бүлэглэлийн дээрх үйлдлийг буруутгаж, дараагийн Ерөнхийлөгчийг тэдэнтэй хатуу тэмцэхийг сануулсан байна. Сонгуулийн эцсийн дүн ирэх сарын 22-нд гарах юм.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ