Хуммельсийн найз бүсгүй Роналдог гоочлов

img

Германы шигшээ багийн хамгаалагч Матс Хуммельсийн найз бүсгүй Кэти Фишер дэлхийн шилдэг хөлбөмбөгч Криштиано Роналдог гоочилсон байна. Роналдог хөлнийхөө үсийг хүртэл хүүхэн шиг хусдаг гэж Кэти тавлажээ.

.

“Түүнийг Аваргуудын лигийн аваргын төлөөх тоглолт гоол оруулчихаад баяраа хэрхэн тэмдэглэснийг нь та нар харсан уу? Үнэхээр нэг ч грамм илүү махгүй юм билээ. Гэхдээ харамсалтай нь биедээ нэг ч үсгүй. Энэ тэгээд эр хүн мөн гэж үү? Миний хувьд лав биш ээ. Эрчүүд хөлнийхөө үсийг надаас ч илүү хусчихсан гүйж явахад би дургүй. Бодвол хэн нэгэн нь өөрөөр хэлэх л биз. Надад тоглолтын эхэнд байсан шигээ тоглолтын төгсгөлд зогсож байдаг хөлбөмбөгчид таалагддагүй. Харин хөлс урсаж, хөдөлмөрлөсөн нь мэдэгддэг эрчүүд таалагддаг. Өөрөөр хэлбэл, топ модель шиг биш гладиатор шиг эрчүүдэд би дуртай” гэж Кэти Фишер хэлсэн байна.

.

Өчигдөр Германы шигшээ Португалыг 4:0-ээр хожиход Кэти Фишер найз залуугаа Роналдогийн эсрэг хэрхэн тоглохыг үзсэн нь дамжиггүй.

.

Р.Гэгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ