Хөлгийн ахмадын эхнэрийг баривчлав

img

Өмнөд Солонгосын “Sewol” хөлгийн ахмад Ли Жүн Сёкийн эхнэр 64 настай Шин Мунг Хэг Бусан хотын нэгэн сүмээс баривчилсан тухай “Yonhapnews.co.kr” мэдээллээ. Тэрбээр хөлөг осолдсоны дараа гурван хүүхдийнхээ хамтаар ор сураггүй алга болсон юм. Цагдаагийнхан ахмадын хүүхдүүдийг орон даяар эрэн сурвалжиж буй.

.

Сөүл хотын цагдаагийн газраас ““Sewol” живсэний дараа хөлгийн ахмад Ли Жүн Сёкийн эхнэр болон гурван хүүхэд нь сураггүй алга болсон. Тиймээс сэжигтэй санагдсан учир орон даяар хайж эхэлсэн билээ. Тэд гэм буруугүй байсан бол ингэж зугтахгүй байсан. Тэдэнд ямар нэгэн нууц байна” гэж мэдэгджээ.

.

“Sewol” хөлгийн эзэмшигч буюу “Чонхажин Мэрин” компанийн эзэн Ю Бен Ын гэгчийг өнөөг хүртэл бариагүйд иргэд дургүйцлээ илэрхийлж, өчигдөр Сөүл хотноо жагсаал зохион байгуулжээ.

.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ