Наадмын хуушуур хийх үү
Үндэсний их баяр наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд худалдаа, үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, иргэдийн хүсэлтийг энэ сарын 30-ны өдрөөс долоодугаар сарын 04 хүртэл хүлээн авах аж. Худалдаа эрхлэгчдэд цагаан өнгийн асар, майхантай байх шаардлагыг тавих юм байна. Хүнсний худалдаа, хоол үйлдвэрлэл эрхлэгчид албан хүсэлт, аж ахуйн нэгжийн гэрчилгээ, дүүргийн засаг даргын Тамгын газартай байгуулсан гэрээ буюу худалдаа, үйлчилгээ эрхлэх гэрчилгээ, ажиллагсдын эрүүл мэндийн дэвтрийн хуулбарыг өгч бүртгүүлэх аж.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ