120-ын гүүрэн гарцыг 30-нд ашиглалтад оруулна

img

Нийслэлийн Авто замын газрын захиалгаар Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт 120 мянгатын автобусны буудал дээр баригдах явган хүнд зориулсан гүүрэн гарцын дам нурууг өнгөрсөн шөнө байрлуулжээ. Гүүрэн гарц нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон өндөр настан зорчих лифттэй байх аж. Гүүрэн гарцын суурийн ажил өнөөдөр эхэлнэ. 720 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий 37 у/м гүүрэн гарцыг энэ сарын 30-нд хүлээлгэж өгөх гэрээтэй юм байна.

ө

В.Бат 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ