14 байгууллагын эрхийг цуцлах санал хүргүүлжээ
Энэ онд нийслэлийн ногоон бүсийн 19 га талбайд цэвэрлэгээний огтлолт хийхээр болсон. Ойн цэвэрлэгээний огтлолтыг ойн арчилгаа, цэвэрлэгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулах мэргэжлийн байгууллагын эрхтэй, хүн хүч, техникийн хүчин чадал бүхий аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулж хийлгэх аж. Харин уг ажилд дараах аж ахуйн нэгжүүдийг оролцуулахгүйг нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газраас албан ёсоор мэдээлжээ. Мөн энэ аж ахуйн нэгжүүдийг мэргэжлийн байгууллагын эрхийг цуцлуулах саналыг Байгаль орчин, ногоон хөгжлийн яаманд хүргүүлээд байгаа аж.
б
2012 онд нийслэлийн ногоон бүсэд ойн цэвэрлэгээний огтлолтыг технологийн дагуу гүйцэтгээгүй, цэвэрлэгээ хийсэн талбайдаа ой нөхөн сэргээлтийн ажлыг хийж хүлээлгэж өгөөгүй Улаанбаатар хотод бүртгэлтэй
- “Гайхамшигтай үйлс бүтээгч” ЗГБХ Нөхөрлөл,
- “Монгол ойжуулалт” ХХК,
- “Манзушир трейд” ХХК,
- “Тайгын саарал чоно” ХХК,
- “ЭБЭЭ” ХХК,
- “Улаанбаатар ой ан” ХХК,
Төв аймагт бүртгэлтэй
- “Лхам эрдэнэ” хоршоо,
- “Төв ой ан” ХХК,
ө
Ойн арчилгаа, цэвэрлэгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэн явуулах мэргэжлийн байгууллагад тавигдах шаардлагыг хангахгүй байгаа
- “Буржгар адуу”ХХК,
- “Бат аж” ХХК,
- “Тайко форестри” ХХК,
- “Сайффари” ХХК,
- “Хүйн чулуу”ХХК
- “ Бүтээлч энх хөдөлмөр” ХХК зэрэг аж ахуйн нэгжтэй ойн арчилгаа, цэвэрлэгээ хийлгэх гэрээ байгуулахгүй болохыг мэдэгджээ.
б
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ