"Хариу нэхээгүй тус" аян Сэлэнгэд өрнөлөө

img

Монголын Залуучуудын холбооноос 16 дахь жилдээ зохион байгуулж байгаа “Хариу нэхээгүй тус” аян энэ жил хоёр үйл ажиллагаа өрнүүлж, тусламжийн гараа сунгажээ. “Хариу нэхээгүй тус” аян нь амьдралын түвшин доогуур хүүхдүүдэд туслах зорилготой аж. Уг аяныхан Сэлэнгэ аймагт ажиллаж,  ном хандивлах үйл ажиллагааг зохион байгуулжээ. Нийт 200 гаруй номыг цуглуулан Сэлэнгэ аймгийн Мандал сумын Зүүн-Хараа дахь хүүхдийн номын санд хандивласан байна. Мөн аяныхан ослоор ээжийгээ алдсан хоёр хүүхдийг бага ангиа төгсөх хүртэл нь хичээлийн хэрэгслэээр бүрэн хангахаар болжээ.

ө

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ