Хийлч О.Байгаль, төгөлдөр хуурч Б.Оюу нар хамтрах үдэш
Хийлч О.Байгаль, төгөлдөр хуурч Б.Оюу нар дахин хамтрахаар болжээ. Дэлхийн шилдэг хөгжмийн зохиолчдын бүтээлээс сорчлон “The Best of classics” хамтарсан тоглолтоо Улаанбаатар хот болон Хонконгд тоглож байсан тэд энэ удаа Монголын сонгодог бүтээлүүдийг онцолжээ. Монголын шилдэг хөгжмийн зохиолчид болох Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж, Б.Шарав, З.Хангал, Э.Чойдог, Ж.Чулуун, Н.Жанцанноров нарын бүтээлийг "Memory" поп оркестраар түрлэг нэмж, хийл, төгөлдөр хуурын хөгөөр хэрхэн эгшиглэхийг мэдрэх боломжийг олгож байгаа аж. “Clorious Mongolia” хэмээн нэрлэгдсэн тэдний хөгжмийн тоглолт хоёр хэсгээс бүрдэх бөгөөд энэ сарын 28-ны 19.00 цагт “MSM” компанийн show room-д болох юм.
ө
Мөн тоглолтын үеэр гэрэл зурагчин Г.Ган-Өлзийгийн хальснаа буусан торгон агшнуудыг харах боломжтой. Товчхондоо сонгодог хөгжмийн хэмнэл дор эх орныхоо үзэсгэлэнт байгаль, хүн ардын аж амьдрал, үндэстэн ястны онцлог гэрэл зургийг хальснаа хэрхэн буусныг харж болох юм.
ө
Дашрамд дуулгахад хийлч О.Байгаль, төгөлдөр хуурч Б.Оюу нарын үдшийн гоёлыг загвар зохион бүээгч Ариунаа Сүри урласан гэнэ лээ.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ