Үндсэн чиглэлийг хэлэлцэхийг дэмжив

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2015 онд нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд ирэх оны үндсэн чиглэлийн төсөлд шүүмжлэлтэй хандаж байсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлэв. 2015 оны нийгэм, эдийн засгийн үндсэн чиглэлийг хэлэлцье гэсэн санал хураалт явуулахад гишүүдийн дийлэнх нь дэмжлээ. Ингээд үндсэн чиглэлийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүлэв. Ийнхүү өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ