“Modern of Night” Монголд

img

“Монголын балетын хөгжил сан” нь 2011 онд “Мodern of Night”Олон улсын балетын фестивалыг анх удаа эх орондоо зохион байгуулж байсан. Тэгвэл  “Монголын балетын хөгжил сан” энэ удаа “Мodern of Night” тоглолтоо ирэх сарын 4-ний өдөр зохион байгуулахаар товложээ. “Мodern of Night”тоглолтоороо сонгодог бүжгийн урсгал XXI зуунд олон улсад хэрхэн  эрчимтэй хөгжиж байгааг үзэгчдэдээ хүргэх аж. Уг тоглолтод МУГЖ Д.Алтанхуяг болон АНУ-ын Бостон хотын балетчид оролцох аж. АНУ-ын Ерөнхийлөгчийн Цагаан ордон, Лондон хотын Роял Баллет, ОХУ-ын Болшой балет, Италийн Ла Скала зэрэг дэлхийн сор театруудын тайзнаа тоглодог балетын урлагийн шилдгүүдийн тоглолтыг Монголдоо үзэх боломж ийн бүрджээ.

ө

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ