"Алтанбулаг" чөлөөт бүсэд иргэд газар эзэмших боломжтой
"Алтанбулаг" худалдааны чөлөөт бүсэд иргэд аж ахуйн нэгжүүд газар эзэмших боломжтой боллоо. Уг худалдааны бүс нийт 500 га газар нутгийг хамардаг аж. Энэ газраас иргэд, аж ахуйн нэгжид эзэмшүүлж, үйл ажиллагаа явуулах боломжийг нээх юм байна. Ингэхдээ эхний ээлжинд барилгын материал, авто техник тоног төхөөрөмжийн чиглэлээр бизнес эрхэлдэг хүмүүст газар эзэмшүүлэх аж. Нийт 60 аж ахуйн нэгжид 200 м 2 хүртэл талбайг эзэмшүүлж, "Алтанбулаг" чөлөөт бүсийн үйл ажиллагаанд оролцуулах юм байна. Засгийн газрын тогтоолын дагуу газар эзэмших хүсэлтээ иргэд, аж ахуйн нэгж ирэх сарын 31-нийг хүртэл ямар ч бүртгэлийн хураамж, түрээсийн төлбөр төлөхгүй аж.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ