Данкүкийн их сургуулийн захиралд “Алтан гадас” гардуулав
БНСУ-ын Данкүкийн их сургуулийн захирал доктор Жан Хо Сөнийг “Алтан гадас” одонгоор шагнасныг УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж гардуулан өгчээ. Монгол судлалыг хөгжүүлэх, монголч эрдэмтдийг бэлтгэх үйл хэрэгт хувийн зүгээс болон сургуулийн удирдлагын хувьд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар түүнд төрийн ордон гардуулсан аж.
ө
Шагнал гардсаныхаа дараа Жан Хо Сөн Монгол Улсын төрийн өндөр дээд шагналаар шагнасанд талархал илэрхийлээд тус сургуулийн зүгээс монгол түүх, соёлын судлалын чиглэлээр тэнхимын сургалт, үйл ажиллагааг өргөжүүлж судалгаа, хөтөлбөрийг нэмэгдүүлэх, энэ талаар Монголын сургалтын байгууллагуудтай хамтран ажиллахаа илэрхийлсэн байна. Данкүкийн их сургуулийн Монгол хэлний тэнхим анх 1993 онд байгуулагдсан бөгөөд өнгөрсөн хугацаанд 230 гаруй хүн монгол хэл, түүх, соёл, орон судлаачийн мэргэжлээр төгссөн аж.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ