Бразил явсан биш гай болов
НИТХ-ын хурлын 18 төлөөлөгч Бразил, Куба улсыг зорих гэж буй тухай бид өмнө нь "НИТХ-ынхан төсвийн мөнгөөр хөлбөмбөгийн тэмцээн үзэх нь" нийтлэлээрээ тодорхой хүргэсэн. Харин тэдний ес нь аль хэдийнэ зорьсон газраа оччихсон, ажлаа хийж яваагаа харуулахаар зураг илгээсэн байна билээ.
ө
Гэтэл хурлын дарга нь хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр тус улсуудын хурлын байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлуулахаар явуулсан нь алдаа боллоо хэмээн амаа барьж байгаа бололтой. Өөрийнх нь гарын үсэгтэй албан томилолтын тогтоол НИТХ-ын дарга Д.Баттулгад томоохон сургамж болсон гэнэ. Тэрээр Бразил явсан хэддээ албан шаардлага өгөхөө ч мэдэгдэнэ лээ. Аудитын байгууллагын шалгалт, актаас өмнө өөрөө арга хэмжээ авах юм уу даа, янз нь. Гэвч УИХ-ын дарга томилолтын зардлыг хувиас нь төлүүлэх хэрэгтэйг аль хэдийнэ дуулгачихсан байгаа. Харин Бразилд туршлага судалж яваа манай хэд томилолтын 300 сая төгрөгөө хувиасаа төлөх болсноо мэдсэн л байгаа даа.
б
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ