АНУ-ын төрийн далбааг шатаав
Хөлбөмбөгийн ДАШТ явагдаж буй Бразилийн нийслэл Рео де Женейро хотод хэдэн мянган иргэн FIFA болон АНУ-ын төрийн далбааг шатааж эсэргүүцлээ илэрхийлжээ.
Тэд АНУ-ын шигшээ баг Гана улсын шигшээ багийг 2:1 харьцаатай хожсонд дургүйцлээ илэрхийлж, ийнхүү төрийн далбааг нь шатаасан гэв.
Жагсагчид “FIFA Бразилд хэрэггүй. Тэр тусмаа АНУ-ын шигшээ баг манай улсын ногоон дэвжээнд ялалт байгуулахыг харахыг хүсэхгүй байна. АНУ-ын хөлбөмбөгчид эх орноос минь зайлцгаа. Муу фашистууд” гэж хэлжээ.
Тус улсын Ерөнхийлөгч Дильма Руссеф АНУ-ын шигшээ багийн хамт олноос уучлалт хүсч, эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан иргэдийг тайвшрахыг хүсчээ.
Тэрбээр “Та бүхэн ямар нэгэн улсын түүх соёл, үндэсний бахархалыг нь гутаан доромжлох нь болчимгүй үйлдэл” хэмээв.
5
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ