Саймон Ковелл шиг хүн төрд хэрэгтэй

img

Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон X Factor шоуны ерөнхий шүүгч Саймон Ковеллыг гайхалтай уран бүтээлч гэж магтжээ.

Ерөнхий сайд хэлэхдээ “Үнэндээ Саймон Ковелл шиг хүн төрд хэрэгтэй. Үнэнг нь нүүрэн дээр нь хэлдэг шударга хүн Британийн төр засагт ус агаар шиг чухал байна.

Миний бодлоор Саймон урлагт зүтгэсэний оронд Засгийн газарт ажиллавал илүү тохиромжтой” гэж хэлжээ.

Харин Саймон “Би өөрийгөө улс төрчөөр хэзээ ч төсөөлж байгаагүй. Миний чаддаг ганц зүйл бол үнэнг нь нүүрэн дээр хэлэх. Би улс төрд орвол энэ зан чанараасаа урваж магадгүй” гэж хариулжээ.

Олон нийтийн сүлжээнд “Ерөнхий сайдыг Саймон Ковеллд тал засч байна” хэмээн шүүмжилсэн байна.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ