Сайд нар Берлинд очиж, морин уралдаан үзжээ

img

Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд энэ сарын 15-ны өдөр буюу өнгөрсөн ням гаригт Берлин хотын “Хоппегартен” морин тойруулгын цэнгэлдэхэд Монгол Улсын нэрэмжит морин уралдааны өдөрлөг болжээ. Уг өдөрлөгт Монгол Улсыг төлөөлж, Батлан хамгаалахын сайд, Монголын морин спортын холбооны Ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнэ, Гадаад харилцааны сайд Л.Болд, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нар оролцсон байна.

ж

УИХ-ын гишүүдийн өчигдрийн ирцийн мэдээлэлд Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нарыг Засгийн газрын шийдвэрээр эсвэл олон улсын байгууллагын шугамаар гадаадад яваа хэмээн тэмдэглэжээ. Мөн уг мэдээлэлд Гадаад харилцааны сайд Л.Болдыг энэ сарын 16-18-ны өдрүүдэд өвчтэй хэмээн тэмдэглэсэн байх юм. Гэтэл албан ажлаасаа өвчтэй хэмээн чөлөө авсан хүн нь ХБНГУ-д болсон морин уралдааны өдөрлөгт оролцсон тухай Гадаад харилцааны яамны албан ёсны вэб сайтад байна. УИХ-ын гишүүдийн ирцийг гаргадаг хэлтэс үнэн, худал мэдээлэл гаргасан эсэхийг мэдэхгүй юм. Зөвхөн Гадаад харилцааны сайд гадаадад яваа гэдэг нь тодорхой байна. Дээр нь Х.Тэмүүжин, Д.Бат-Эрдэнэ нар ямар ажлаар, хэний гарын үсэгтэй томилолттой яваа нь ч тодорхойгүй. Зөвхөн Германд улсад яваа нь үнэн.

ө

Эдийн засаг хямарч, танхим нь 100 хоногийн хугацаанд хэрхэн сэхэх аргаа олж ядаж байхад гурвын гурван сайд нь морин уралдаан үзээд явж байдаг. Сааль сүүний цагаар саалиа хаяад зугаалж яваа хэрэг бус уу.

ө

В.Бат 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ