“Авлигын хэрэгтнийг өршөөхгүй”

img

Өршөөлийн хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар болсон. Үүнд Улсын Ерөнхий прокурор ямар байр суурьтай байгааг асуухад “Прокурорын байгууллагаас нэг байр суурийг хатуу барьж байгаа. Энэ юу гэвэл албан тушаалын, авлигын болон санаатайгаар үйлдсэн, бусдад их хэмжээний  хохирол учруулсан  хэргүүдийг өршөөхгүй гэж байгаа.  Мөн өмнө нь өршөөгдсөн, уучлагдсан хүмүүсийг хамруулахгүй. Тухайлбал, Хохиролтой хэргүүдийг өршөөчихлөө гэж бодоход тухайн иргэний хохирлыг хэн арилгаж өгөх юм. Энэ хэрэг хэрэгсэхгүй болсон гээд л явчихна" гэж хариулав.

6

Мөн “ялын бодлого талаасаа аваад үзвэл Өршөөлийн хууль бараг шаардлагагүй. Харин УИХ бид нарын санал болгоод байгаа Эрүүгийн шинэ хуулийг батлавал нэлээд хэрэг хөнгөрнө. Олон хүн ял эдлэхээс чөлөөлөгдөхөөр байгаа. Мөн энэ хуулиар шинэ төрлийн хэрэг ч орж ирж байгаа. Зарим хэргүүд ч хэрэг биш болж байгаа юм. Шинэ хуулиар одоогийн ял эдэлж байгаа хүмүүсийн 30-35 хувь нь шууд чөлөөлөгдөнө” гэж ярьсан.

6

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ