“Хөөрхөн хүүхэн II” ирэх онд нээлтээ хийнэ
Жүжигчин Жулия Робертс болон Ричард Гир нарын гол дүрд нь тоглосон “Хөөрхөн хүүхэн” уран сайхны киноны хоёрдугаар анги ирэх онд нээлтээ хийхээр болжээ. Энэхүү уран бүтээлийг “Dream work” кино компани бүтээх гэнэ. 23 жилийн өмнө дэлгэцнээ амилсан тус уран бүтээлийн гол дүрийг бүтээсэн Жулия Робертс, Ричард Гир нар “Хөөрхөн хүүхэн II” кинонд тоглохгүй ч нэг үзэгдэл дээр жижиг дүр бүтээхээр болсон байна.
Шинэ ангид “Гайхамшигт хүн аалз” цувралд гол дүр бүтээсэн залуу жүжигчин Эмма Стоун хөөрхөн хүүхний дүрийг бүтээж магадгүй гэнэ. 1990 оны зургадугаар сарын 22-нд нээлтээ хийсэн “Хөөрхөн хүүхэн” кино 19 долоон хоногийн турш дэлхийн 14 орны кино чартуудыг тэргүүлж 12 сая ам.долларын ашиг олж байжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ