Рауль Мейрелеш шүүгч рүү дунд хуруугаа гозойлгосон уу
Герман-Португалын тоглолтын үеэр Рауль Мейрелешийн шүүгчийн ард зогсчихоод дунд хуруугаа гозойлгож буй зураг дуулиан тариад байна. Зургийг харсан хэнбугай ч Рауль Мейрелеш шүүгчийн шийдвэрийг эсэргүүцэж, дургүйцсэндээ нүдийг хариулж байгаад хоёр дунд хуруугаа гозойлгосон хэрэг гэж анх хараад бодмоор.
Гэвч Португалын хөлбөмбөгийн холбоо тоглогчийнхоо дунд хуруугаа яагаад гозойлгосны учрыг тайлбарлажээ. “Рауль Мейрелешийн дохио нь шүүгч рүү хандсан эд биш. Харамсалтай нь бүгд буруугаар ойлгож, хөлбөмбөгчийг маань буруутгаж эхэллээ. Үнэн хэрэгтээ Рауль Мейрелеш багийнхаа анд Бруну Алвешт дасгалжуулагчийн тогло гэсэн тактик, байрлалыг л хэлж байгаа нь тэр. Өөрийгөө төвийн хамгаалагчаар, гэхдээ баруун талд нь тоглоно гэдгийг тэр тэгж хэлсэн юм” гэж тайлбарт дурьджээ.
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ