Месси: Бид өрсөлдөгчдөө тааруулж тоглохгүй, өөрсдийнхөөрөө тоглоно

img

Лионель Месси Аргентиныхаа шигшээ багийн тоглолтын хувилбарын талаар өөрийн үзэл бодлоо илэрхийлжээ. Хэсгийн эхний тоглолтын нэгдүгээр үед Аргентины шигшээ 5-3-2 гэсэн хувилбараар тоглоод довтолгоо нь болоогүй юм. Тиймээс хоёрдугаар үед 4-3-3 болгон өөрчилснөөр Месси гоол оруулсны зэрэгцээ өрсөлдөгчдөө байн байн аюул тарих болсон.

“Бид бол Аргентины шигшээ. Тиймээс өрсөлдөгчдөө тааруулж тоглох ёсгүй. Бид өөрсдийнхөөрөө тоглох ёстой. Манай багт таарах хувилбар бол 4-3-3 гэж би бодож байгаа. Боснийн эсрэг эхний үеийн тоглолт огт болоогүй. Бид тактикаа өөрчлөөд тоглоход бүх зүйл бүтэж эхэлсэн” гэж Месси хэлсэн байна.

Р.Гэгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ