"Зунжин"-гийн зогсоолын 80 хувь нь хийгджээ

img

"Зунжин" худалдааны төвийн баруун талбайд автобусны эцсийн зогсоол барих ажлыг "Наранбулаг Хан" ХХК гүйцэтгэж байна. Одоогийн байдлаар газар шорооны ажил дуусч, асфальтбетон хучилтын ажил эхлэхэд бэлэн болжээ. Ажлын гүйцэтгэл 80 хувьтай явагдаж байгаа аж. Энд 3150 м.кв талбай бүхий автобусны эцсийн зогсоол, чиглэлийн автобус зогсоод хөдлөх дундын 2 зогсоол, 4 хэсэгт хүлээлгийн зогсоол буюу явган хүний 3 м өргөнтэй, 130 м урттай зам баригдах юм. "Наранбулаг Хан" ХХК долоодугаар сарын нэгэнд хүлээлгэн өгөх гэрээтэйгээр уг ажлыг гүйцэтгэж байна.

а

Авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт долоон буудлын орчимд автобусны зогсоолын талбай шинэчлэх, эцсийн буудлыг "Зунжин" худалдааны төв рүү шилжүүлэх шийдвэрийн дагуу  уг ажил хийгдэж байгаа юм.

а

В.Бат 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ