Террорист халдлага үйлдсэн хүмүүсийг цаазлав

img

Хятадад удаа дараалан гарч буй террорист халдлагад буруутгаж 13 хүнийг цаазаар авсан тухай “Patdollard.com” мэдээллээ. Бээжингийн цагдаагийн газраас мэдэгдсэнээр цаазаар авахуулсан гурван этгээд нь Тань Ань Миний талбайд өнгөрсөн аравдугаар сард автомашин дэлбэлж дөрвөн хүний амь насанд хүрсэн аж. Тэднийг аюултай аргаар олон гэм зэмгүй хүний аминд хүрсэн гэх үндэслэлээр цаазаар авах ял оноосон гэв.

5

Хятадын Ерөнхий сайд “Энэ бол зөвхөн эхлэл. Хятадад халдлага хийхийг завдсан хүмүүст ялын дээд хэмжээ оноох болно. Мөн Шинжаан Уйгар үндэстэнүүдийг үргэлж хяналтандаа байлгахаа анхааруулж байна” гэж хэлжээ.

5

Өнгөрсөн тавдугаар сарын 1-нд Шинжааны нийслэл Урумчи хотын төмөр замын буудалд дэлбэрэлт болсноос гурван хүн амь үрэгдэж, 79 хүн гэмтсэн юм. Үүний дараахан тус хотын хүнсний захад дэлбэрэлт болж, 39 хүн амиа алдсан хэрэгт буруутгаж 10 хүнийг цаазаар авчээ. Тэдний долоо нь уйгар үндэстэнүүд гэнэ.

6

Хятадын хэсэг иргэд халдлага үйлдсэн Уйгар үндэстэнүүдийг олон нийтийн өмнө цаазалж, тэдэнд сануулга өгөх хэрэгтэй хэмээн Бээжингийн дээд шүүхийн гадна тайван жагсаал зохион байгуулсан гэж “CCTV” мэдээлсэн байна.

6

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ