Коби Брайант: Бразил-Аргентин аваргын төлөө тогловол гоё

img

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний талаар сагсан бөмбөгч Коби Брайант өөрийн бодлоо илэрхийлсэн байна.

5

“Би хөлбөмбөг их сонирхдог. Италид 6-14 нас хүртлээ амьдрахдаа өдөр бүр л хөлбөмбөг тоглодог байлаа. Хөлбөмбөг бол миний дуртай спорт. Харамсалтай нь АНУ-ын шигшээ баг хүнд хэсэгт орчихсон. Гэхдээ манай улсад хөлбөмбөг хөгжиж байгаа. Тиймээс шигшээ баг маань хүнд сорилтыг давж чадна гэж найдаж байна. Хэн түрүүлэхийг тааж хэлэхэд хэцүү. Талбайн эздийн эсрэг тоглох хэцүү байх болов уу. Уг нь Бразил-Аргентиныг аваргын төлөө тоглохыг харвал гоё л байна. Герман бас их хүчтэй харагдаж байна лээ” гэж Коби Брайант өгүүлжээ.

5

Р.Гэгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ