"Монгол наадам цогцолбор"-ын ажилтай танилцжээ

img

Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Алба, Замын цагдаагийн газар, Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн дарга, мэргэжилтнүүд хамтран Хүй долоон худгийн Монгол наадам цогцолборын ажлын явцтай танилцжээ. Одоогоор “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-аас А, Б зогсоолоос  V зогсоол хүртэлх 3.6 км замын хөрс хуулалт хийж, хайрга асган тэгшлэн индүүдэх ажлыг эхлүүлээд байна. Харин цаашид “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-ээс хуучин шуудууг сэргээж, шинээр шуудуу татах, шаардлагатай газруудад тэмдэг тэмдэглэгээ хийх,  наадмын үеэр автомашиныг зориулалтын бус замаар явуулахгүй байхад анхаарч ажиллахаар болов. Мөн энэ ажлыг хийх хүн хүчний бэлэн байдлыг хангаж, усалгаа чийгшилтэнд анхаарал хандуулахаар болсон байна. Харин  Замын цагдаагийн газар наадмаар хөдөлгөөний зохион байгуулалтыг хэрхэн хийхээ төлөвлөжээ.

ө

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ