Пауль наймаалжаар дэлхийн аваргыг таалгаж байна
Google хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тоглолт бүрийн таамгаар “амьсгалах” боллоо. Өнөө өглөө л гэхэд Google нүүрэндээ ОХУ-Өмнөд Солонгосын далбааг байрлуулж, зөнч наймаалж Пауль нэгийг нь сонгох гэж буй зургаар гоёсон байлаа.
6
2010 оны Дэлхийн аваргын үеэр Пауль наймаалж бүх тоглолтын дүнг яг тааж, од болсон билээ. Гэвч удалгүй Пауль наймаалж үхсэн тул энэ Дэлхийн аваргаар түүнтэй адил мэргэн зөнч амьтнаар гайхуулах гэж дэлхий олон орон хичээж байгаа. Харин Google-ийнхэн Пауль наймаалжийг нүүрэндээ эргүүлэн “урьж”, хөлбөмбөгийн дэлхийн аваргаар нүүрээ чимэглээд байна.
6
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ