30 гаруй иргэнийг ажлын байраар хангажээ

img

Хэнтий аймгийн төв Чингис хотод бетон зуурмагийн үйлдвэр нээлтээ хийжээ. “Юна”, “Жижиг эрдэнэ”, “Элбэг баян говь” компаниуд хамтран байгуулсан “Жижиг эрдэнэ” компанийг байгуулсан аж. Эл үйлдвэрээс М100-М350 маркийн бетон зуурмаг гарах бөгөөд нэг шоо метр зуурмаг 142-182 мянган төгрөгийн үнэтэй байх юм байна. Тус үйлдвэр хоногт 1200 м3 бетон зуурмаг үйлдвэрлэх хүчин чадалтай аж. Бетон зуурмагийн үйлдвэр нь орон нутгийн 30 гаруй иргэнийг ажлын байраар хангажээ.

ө

Тус компаниуд цаашдаа төмөр бетон хийцийн үйлдвэр байгуулахаас гадна төрөл бүрийн блок үйлдвэрлэхээр төлөвлөсөн байна.

б

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ