Сирийн дэргэд Украин жаргалтай байна

img

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “Europen TV”-д ярилцлага өгөх үеэрээ НҮБ болон АНУ-ыг Украины дотоодын хямралд хэтэрхий их цаг үрж байна хэмээн шүүмжилж, Сири улсад үзүүлэх тусламжаа нэмэгдүүлэхийг шаардсан тухай “Yahoo.com” мэдээллээ. Тэрбээр “Украины дотоодын хямрал даамжирсанд сэтгэл өвдөж байна. Тэгэхдээ тэдний хямрал гэж нэрлээд байгаа зүйл Сирийн дэргэд юу ч биш. НҮБ болон АНУ нэг талыг барьж, тусламж хэрэгтэй улс гүрнүүдийг тоохгүй байгаа нь жинхэнэ эмгэнэл. Сириэс дүрвэсэн иргэд тун удахгүй 200 мянгад хүрлээ. НҮБ-ын дүрвэгсдийн хэрэг эрхэлсэн дээд комиссар Антониу Гутерреш Украинаас дүрвэсэн иргэдийг л тоолж байхын оронд Сирид анхаарлаа хандуулмаар юм. Сирийн дэргэд Украин жаргалтай байна. Украин хүсвэл галт зэвсгээсээ татгалзаж өмнөх шигээ тайван амгалан болох боломжтой. Харин Сирид хөндлөнгөөс л туслахгүй бол хөл дээрээ зогсоход бэрх” гэж хэлжээ.

.

Сири улсын Ерөнхийлөгчөөр Башар аль Ассад дахин сонгогдож, ирэх сарын 12-нд тангарагаа өргөх билээ. Ассад Оросын тусламжтай ирэх оноос эхлэн дүрвэсэн иргэдээ эргүүлэн татахаар зэхэж буй.

.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ