Луганскт Оросын хоёр сэтгүүлч амиа алджээ

img

Зүүн хязгаарын Луганск хотын хил орчимд Украины армийн дэлбэлсэн бөмбөгт Оросын “Россия-1” телевизийн улс төр, эдийн засгийн сэтгүүлч Игорь Корнелюк болон дууны инженер Антон Волошин нар амиа алдсан тухай “Staroetv.su” мэдээллээ. Бөмбөг дэлбэрсэн газраас 100 метрийн зайтай байсан “Россия-24” телевизийн оператор Виктор Денисов хүнд гэмтэл авч, сэхээнд байгаа аж.

.

ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев хоёр сэтгүүлчийн амиа алдсан явдлын хариуцлагыг Украины Засгийн газар болон шинэ Ерөнхийлөгч Петр Перошенко хүлээх ёстой гэжээ. Тэрбээр “Хэвлэн нийтлэх эрх чөлөөг ноцтойгоор зөрчсөн Украины Засгийн газраас сэтгүүлчдийнхээ амь насыг нэхэж байна. Энэ мэт болчимгүй үйлдэл гарсаар байвал Оросын талаас зүгээр суухгүй гэдгээ мэдэгдье” гэжээ.

.

“Россия-1” телевизийн удирдлагууд уг үйл явдалд Украины Ерөнхийлөгчийг буруутгасан байна.

.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ