Налайхчууд 4.9 сая төгрөгөөр наадамлана
Налайх дүүргийн баяр наадмыг ирэх сарын 3, 4, 5-ны өдрүүдэд зохион байгуулахаар тус дүүргийн Засаг дарга Х.Болдбаатар захирамж гаргажээ. Дүүргийн баяр наадмыг тэмдэглэх 4.987.000 төгрөгийн төсвийг Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг захирамжилсан байна. Мөн баяр наадмыг зохион байгуулах үндсэн болон салбар комиссуудын бүрэлдэхүүнийг баталж, дүүргийн Засаг даргын эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Д.Цогоогоор ахлуулахаар болжээ.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ