68 сая төгрөгөөр тэнэмэл иргэдийг бүртгэлжүүлнэ
Нийслэлд байдаг тэнэмэл амьдралтай иргэдийг бүртгэлжүүлэх, мэдээллийн сангийн судалгааны ажил энэ сарын 9-нөөс эхэлжээ. Ирэх сарын 9 хүртэл явагдах бүртгэлийн ажилд зарцуулах 68 сая 825 мянган төгрөгийг нийслэлийн төсөвт батлагдсан тэнэмэл орон гэргүй иргэдийг нийгэмшүүлэх зардлаас санхүүжүүлэх юм байна. Уг ажил нь Нийслэлийн Засаг даргын “Тэнэмэл амьдралтай иргэдийн талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийн дагуу хийгдэж байгаа юм.
а
Мөн захирамжид нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа гэр оронгүй тэнэмэл иргэдийг бүртгэлжүүлэхээс гадна нийгмийн халамж болон сэтгэл засал, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулах, мэргэжлийн чиг баримжаа олгох, ажлын байранд зуучлах зэрэг нийгэмшүүлэх үйл ажиллагааг зохион байгуулахыг тусгажээ. Мөн Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Амьдрах ухаан сургалт үйлдвэрлэлийн тусгай төвийн үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах ажлын хэсгийг байгуулсан байна.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ