Тамхины цэг байгуулахыг дэмжсэнгүй

img

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдлаа. Хуралдааны эхэнд Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг шийдсэн юм. Хуулийн төсөл санаачлагч АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат гишүүдэд танилцуулга хийлээ. Тэрбээр:

6

-Тамхины хяналтын тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр  аж ахуйн нэгж, байгууллагын ажлын байрны дотоод орчин, нийтийн хоол, худалдаа, баар, цэнгээний газар утаат тамхи татах, худалдах, түүнчлэн ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрнаас 500 метрийн дотор тамхи худалдахыг хориглосон. Энэ нь хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дам тамхидалтаас үүсэх сөрөг нөлөөг багасгах, түүнээс урьдчилан сэргийлэх, зорилтыг агуулсан боловч зарим заалт нь амьдралд нийцэхгүй байгаагаас тамхи татах өрөө бий болох, тамхийг түргэн үйлчилгээний цэг, гар дээрээс худалдаалах сөрөг үр дагаварууд гарсаар байгаа нь амьдралд хэрэгжихгүй зохицуулалт болжээ. Дэлхийн олон улс орон тамхины хэрэглээг хязгаарлаж, дам тамхидалтаас үүсэх хор нөлөөг багасгах зорилгоор утаат тамхи татахыг хориглосон барилга байгууламж, талбай, хэмжээг тодорхой зааж, тамхи татах боломжийг хумих замаар тамхины хор нөлөөнөөс иргэдээ хамгаалдаг.  Монгол Улсын тамхины хяналтын эрх зүйн орчинг илүү тодорхой болгох, амьдралд хэрэгжихээр зохицуулах шаардлагад үндэслэн энэхүү нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсрууллаа.

6

Утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгийг тодорхойлж, байгуулах асуудлыг тусгалаа. Утаат тамхи татах зориулалтаар тусгайлан бэлтгэж өгсөн талбайг гадаа, агааржуулалтын тоног төхөөрөмжөөр тоноглогдсон тусгаарласан тасалгааг дотор байхаар зааж дээрх цэгүүдэд тэмдэг байрлуулна. Утаат тамхи татахыг хориглосон газарт эмнэлэг, сувилал гэж нэмэх, нийтийн хоол, худалдаа, баар, цэнгээний газар, аж ахуйн нэгж, байгууллагын ажлын байрны дотоод орчинд утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэг байгуулахаар тус тус өөрчлөлт оруулахаар  тусгалаа. +Уг хуулиар хориглосноос бусад нийтийн эдэлбэрийн газарт зөвшөөрөгдсөн цэг байгуулах асуудлыг сум, дүүргийн ИТХ-ийн  шийдвэрлэхээр тус тус заалаа гэсэн юм.

6

УИХ дахь АН-ын бүлгийн дарга уг хуулийн төслийг боловсруулахдаа иргэдийн санал, гомдлыг тусгасан байна. Жишээлбэл, тамхийг дамлан борлуулж байна, тамхины иш, хог хаягдал замбараагаа алдлаа, зөвшөөрөгдсөн цэг зориулалтын байр байгуулах нь зүйтэй гэх зэргээр иргэд 11:11 төв болон бусад байгууллагад хандсан байжээ. Иймээс тамхины хяналтын хууль хэрэгжсэнээр торгууль нэмэгдэж, хууль үйлчлэхгүй байх, эмх замбараагүй утаат тамхидалт үүсч болзошгүй байгаа учир дээрх хуулийн төслийг оруулж байгаа хууль санаачлагч онцолж байлаа. Танилцуулгын дараагаар гишүүд сонирхсон асуултдаа хариулт авсан юм.

6

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг:

-Энэ хуулийн төслөөр ажлын байрны дотоод орчинд тамхины цэг байгуулах асуудлыг хөнджээ. Манай иргэд гадаа орчинд гарч тамхи татаад сурчихсан. Тамхи татдаг хүмүүс тодорхой хэмжээгээр тамхинаас татгалзаад байна. Төрийн байгууллагуудын дотоод орчинд  тамхины цэг байгуулах асуудлыг баталж өгөх үү. Ордон дотор тамхи татдаг хэдхэн эрэгтэй гишүүдийн эрх ашгийг бодож тамхины төсөв батлах уу.  Тамхи татахыг эсэргүүцэж байгаа хэдэн мянган хүн надад хандаж байна.

6

-Тамхины хяналтын тухай хууль батлагдан гарснаар утаат тамхины баар, ресторан зэрэг газарт татахаа байж, цэвэр орчин бүрдсэн гэдэгтэй хэн ч маргахгүй. Гэхдээ үүний цаана дам тамхидалт,  гадна орчинд тамхины иш задгай хаялт гээд сөрөг үзэгдэл гарч байна. Тамхи татдаг цөөнхийн зуршлыг хуулиар  хязгаарлах бүдүүлэг үйлдэл рүү явж болохгүй.  Олон улсад ч хүний зуршлыг хуулиар хязгаарладаггүй. Үүнийг хэлснийхээ төлөө би олон хүний эсэргүүцэлтэй тулна.  Тамхины цэг байгуулахад төсөв мөнгө ороод байхгүй. Гудамжинд тамхи татаж явагсдын тоо ихсээд, гудамжаар дүүрэн тамхины иш явган хүний зам дээр хаягдлаа гэсэн гомдол байгаа.

6

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Миний санаачилсан хуулийг унагачихаад тамхины цэг байгуулах  гэсэн хууль оруулж  ирлээ. АН-ын бүлгийн дарга хууль дээрэмдэгч болоод байна уу.

5

-Би хууль дээрэмдэгч биш. Би УИХ-ын хуралдаан дээр үнэнээ хэлээд хууль өргөн барина гэдгээ хэлж байсан. Таныг дэмжиж гарын үсэг зурж байсан. Гэхдээ тамхины цэг байгуулах гэдэг дээр нь. УИХ-ын гишүүний хувьд хууль санаачлах эрхээ хэрэгжүүлж байна.

6

Ийнхүү гишүүд үг хэлж, саналаа хэлсний дараагаар санал хураалт явууллаа. Санал хураалтаар гишүүдийн олонх нь тамхины цэг байгуулахыг дэмжсэнгүй.

6

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ