38 иргэн 245.6 кг алтыг Монгол банкинд тушаажээ
Уул уурхайн яам, АМГ, Швейцарийн хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай төсөл” хамтран “Бичил уурхай ба алтны худалдаа” хурлыг зохион байгуулжээ. Төрийн болон төрийн бус байгууллага, нутгийн захиргааны болон өөрөө удирдах ёсны байгууллага, иргэний нийгэм, олон улсын байгууллагууд, бичил уурхайчдын төлөөлөл уг хуралд оролцсон байна.
а
“Тогтвортой бичил уурхай төсөл” нь бичил уурхайчдыг зохион байгуулалтанд оруулах, олборлолт явуулах зөвшөөрөлтэй газартай болгох, байгаль орчинд ээлтэй, осол авааргүй арга ажиллагаанд сургах, чадваржуулах, үйл ажиллагааг нь албажуулах чиглэлээр хэрэгждэг аж. 2012 онд бичил уурхай эрхлэгч 10458 иргэн 354.6 кг алт олборлож байсан бол 2014 он гарсаар 38 иргэн 245.6 кг алтыг Монгол банкинд тушаасныг хурлын үеэр мэдээлсэн байна. Мөн хурлаар “Бичил уурхайн алтны худалдааг хэрхэн албажуулах бэ?”, “Бодлого, эрх зүйн зохицуулалтын хийдэл цоорхой, хэрэгжилт, үүрэг, хариуцлага” сэдэвт салбар хуралдаан зохион байгуулж, оролцогчид төрийн болон төрийн бус байгууллагуудад хандан зөвлөмж гаргажээ.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ