Дугаараа солихгүйгээр өөр операторыг сонгож болно
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн УИХ-ын даргад өргөн барилаа. Харилцаа холбооны зохицуулах хорооноос “Дугаартайгаа шилжих үйлчилгээ” (Number Portability)-г нэвтрүүлэх боломжийн талаар судалгаа хийж дүгнэлт, санал боловсруулсан байна. Уг асуудлыг тусгасан хуулийн төслийг өргөн барьсан нь энэ.
ө
Дугаартайгаа шилжих үйлчилгээ гэдэг нь хэрэглэгч үйлчилгээ авч байгаа оператор компаниа өөрчлөх тохиолдолд одоогийн ашиглаж буй дугаараа солихгүйгээр үргэлжлүүлэн ашиглах боломжийг олгох аж. Өөрөөр хэлбэл хэрэглэгч нэг оператор компанийн бүртгэлээс гарч өөр оператор компанийг сонгосон тохиолдолд шинээр дугаар авахгүй, хуучин дугаараа ашиглах боломжтой болох юм.
ө
2013 оны жилийн эцсийн байдлаар үүрэн телефон холбооны хэрэглэгчийн тоо 4.247.4 мянгад хүрчээ.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ