Лондонд Хятадын ерөнхий сайдыг эсэргүүцэв
БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Көцян өчигдрөөс эхэлж Их Британи улсад төрийн айчлал хийгээд буй. Лондон хотын төв талбайд хэдэн зуун англичууд түүний айлчлалыг эсэргүүцэж, жагсаал зохион байгуулжээ. Жагсаалд оролцсон иргэд гартаа “Дарангуйлагч, Түвд орныг чөлөөл, Хятад дэлхийн ард түмнээс уучлалт гуй. Хуурамч барааны экспортыг зогсоо” гэж бичсэн лоозон барьцгаасан байжээ.
.
Цагдаагийн газраас мэдэгдсэнээр дээрх эсэргүүцлийн жагсаалд 800 гаруй иргэн оролцсон. Жагсаал зохион байгуулсан 12 этгээдийг баривчилсан гэжээ. Мөн Хатан хаан II Элизабетийн Букинхамын ордонд тус улсын Ерөнхий сайд Дэвид Камерон Ли Көцянийг хүлээн авах үеэр 70 гаруй вьетнам иргэн эмх замбараагүй байдал үүсгэж, Хятадын төрийн далбаа болон Ерөнхий сайдын зурагтай мануухайг галдан шатаасан байна.
.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ