Путин, Порошенко нар гал зогсоох талаар ярилцав
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Украины Ерөнхийлөгч Петр Порошенко нар Донецк, Луганск нутаг дахь тулаан, зөрчлийг зогсоох талаар хэлэлцсэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ.
_
Тэд өчигдөр Луганск хотын хил орчимд Оросын хоёр сэтгүүлч амь үрэгдсэн хэргийн талаар ярилцаж, хариу арга хэмжээ авахаар тохиролцсон тухай ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев мэдэгджээ.
.
Порошенко Путинд хандан Орос сэтгүүлчдийн амь үрэгдсэн хэргийг мөрдөн шалгаж, зөрчил тулааны бүсэд ажиллаж буй сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангахад анхаарахаа амласан тухай “Ukraine post” мэдээлсэн байна. Өмнө нь Оросын зүгээс сэтгүүлчдийн үхэлд Киевийн Засгийн газрын Украины зүүн хэсэгт явуулж буй цэргийн ажиллагааг буруутгасан юм.
_
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ