Леонардо Ди Каприо Ерөнхийлөгч болно
Холливуудын нэрт жүжигчин Леонардо Ди Каприо өчигдөр Вашингтон хотод АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керритэй уулзах үеэрээ 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэйгээ илэрхийлж, туслалцаа хүсчээ.
Жүжигчин залуу “Би АНУ-ын Ерөнхийлөгч болохыг хүсч байна. Билл Клинтон, Жорж Буш, Барак Обама нар шиг гайхалтай удирдагч болмоор байна. 2020 онд би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд минь тусалж зааварчилгаа, зөвлөгөө өгнө үү” гэжээ.
Керри Каприод туслахаа амалж “Сайн удирдагч болж чадна” хэмээн магтсан байна.
Каприо төгсгөлд нь Ирак, Сири, Ливи, Украины ард түмнийг сэтгэлийн тэнхээтэй байхыг сануулжээ. Тэрбээр “Хямралтай байгаа бүс нутгуудад амьдарч буй хүүхэд, эмэгтэйчүүдийн ирээдүйд харамсч байна” гэв.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ