Ирина Шейк найз залуугаа өмөөрөв
Хөлбөмбөгийн од Криштиано Роналдогийн найз бүсгүй Оросын супер модель Ирина Шейк Португалийн шигшээ баг Германы шигшээ багт 4:0 харьцаатай ялагдсанд харамсч буйгаа илэрхийлжээ.
.
Ийнхүү олон оноогоор хожигдсонд Роналдог шүүмжилж буй хүмүүст Ирина Шейк хандаж “Надад хэцүү байна. Та нар харсан шүү дээ Роналдог ямар сайн байсныг нь. Тэр өдөр Германы хаалганд Португалийн шигшээ багийн бөмбөг орох ёсгүй л байж. Энэ бол эхний тоглолт. Хөлбөмбөг бол багийн спорт гэдгийг мартаж болохгүй. Роналдо мундаг, сайн байлаа гээд баггүйгээр амжилт олж чадахгүй. Түүний минь ардаас залбирал үйлдээч” гэж хэлжээ.
.
Ирина “Оросын шигшээ баг ялалт байгуулсанд баяртай байна. Би Орос-Португал хоёр битгий нүүр тулаасай гэж хүсч байна. Хэрвээ энэ хоёр нүүр тулвал алийг нь дэмжихээ мэдэхгүй байна” гэж жиргэжээ.
.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ